Байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж буй зах зээл дээр хамтран ажилладаг албан байгууллага, компаниуддаа хамгийн найдвартай, далайцтай бизнес шийдлийн цогц үйлчилгээ үзүүлэх нь бидний эрхэм зорилго бөгөөд хоорондоо ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад өрсөлдөөний давуу талыг бий болгох, бизнесийг оновчтой болгоход туслан дэмжих зорилготой ажилладаг юм..
Манай компани Microsoft Dynamics NAV шийдлийг стандарт шаардлагын дагуу тусгайлан өөрчилж, Монгол улсдаа нутагшуулж чадсан ба бизнес тус бүрт зориулсан санхүү, электрон бизнес, үйлдвэрлэлийн систем нэвтрүүлж хэрэгжүүлэх талаар ихээхэн туршлага хуримтлуулсан. Одоогоор агаарын тээврийн салбарт МИАТ, өргөн хэрэглээний барааны салбарт MSM, уул уурхайн салбарт Арева Монгол, Уул Уурхайн Ассосиаци, Гаррисон зэрэг нэр хүнд бүхий бизнесийн тэргүүлэгч томоохон байгууллагуудад хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд байна.

Add to Google